• +(976) 7000-6343     
    • +(976) 7000-6343     
    • info@liberaldemparty.mn

    МАН-ын социопатууд!

    МАН-ын социопатууд!
    Мэдээ мэдээлэл

    МАН-ын социопатууд!

    2024-04-02

    Б.Бат-Эрдэнэ Монголын үндэсний бөхдөө амьд домог, босоо аварга мөн. Самбо бөхийн дэлхийн  дөрвөн удаагийн аварга, жүдогийн Азийн аваргаас мөнгөн медальтан гээд түүний спортын амжилт зөвхөн үндэсний бөхөөр тогтохгүй.

    Харин улстөрчийн хувьд социопат нэгэн. Улсын баяр наадамд 11 удаа түрүүлсэн амжилтаараа тэрбээр УИХ-д таван удаа сонгогдсон. Энэ л түүнд хангалттай.

    УИХ-д таван удаа сонгогдсон 20 жилийн хугацаанд улстөрч Б.Бат-Эрдэнэ Монголын хөгжлийн төлөө юу хийж бүтээв ээ?!. УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон хүнээс асуух ёстой асуулт мэдээж мөн.

    Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, УИХ-ын 30 жил ойн хүндэт медаль бий болгох тухай тогтоол гэх мэтчилэн 2009-2024 оны хооронд ердөө 18 хуулийг боловсруулалцснаас урт нэртэй  /Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай/ хууль нь хэрэгжилтээрээ ч, үр дагавраараа ч хамгийн муу жишээ болж үлдсэн. Хувь улс төр хийж, “Хэрлэн говь” ус хангамжийн төслийг зогсоосон нь байгаль экологийн эсрэг бараг хар түүх болж үлдэх биз. Хамгийн сүүлд гэхэд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг гацаах гар хөл болоод явж байсан. Гэх мэтчилэн биологийн нас, улс төрийн карьер, улсын хөгж