ӨЛЗИЙ хээний УТГА, БЭЛГЭДЭЛ
Өлзий хээ нь зуун зууны туршид Монголчууд бидний амьдрал ахуй, гоёл чимэглэл, эд хэрэглэлдээ хэрэглэж ирсэн бэлэгдэл зүй өндөртэй хээ дүрс юм.
Монголчууд морьдоо ихэд дээдлэн шүтдэг байсан ба 6 насны морь дотроос соёолон морины идэр нас, хүч чадлыг дээдлэн бэлэгддэг байжээ. Соёолон морийг дээрээс нь давхиж явааг дүрслэн урд, хойд дөрвөн туурай, толгой, сүүл хэсгээс Өлзий хээ бүтсэн гэсэн хувилбар байдаг.